ЗХЖШ-ын дэд даргыг чөлөөлөөгүй гэв
Тодруулбал, тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү чөлөөлсөн гэх мэдээлэл тархаад байгаа.
Мэдээллийн алба

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү чөлөөлсөн гэх мэдээлэл тархаад байгаа.
Энэ мэдээлэл үнэн эсэх талаар ЗХЖШ-ын эх сурвалжаас тодруулахад "Дэд дарга ажлаа хийж байгаа. Тийм тушаал гараагүй. Яагаад худлаа мэдээлэл тархаад байгааг мэдэхгүй юм" гэсэн юм.


















