ЗХЖШ-ын үлээвэр найрлын хөгжмийн зэмсгийг шинэчиллээ
Цэргийн сүр хүчийг аялгуу эгшгээр илэрхийлдэг Үлгэр жишээ үлээвэр найрлын олон жил шинэчлээгүй хөгжмийн зэмсгийг 1.3 тэрбум төгрөгөөр шинэчилсэн аж.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон хөгжмийн зэмсгээ иж бүрэн шинэчилсэн амжилттайгаар "Цэргийн хөгжмийн 105 жилийн ой"-гоо угтаж байна. Цэргийн сүр хүчийг аялгуу эгшгээр илэрхийлдэг Үлгэр жишээ үлээвэр найрлын олон жил шинэчлээгүй хөгжмийн зэмсгийг 1.3 тэрбум төгрөгөөр шинэчилсэн аж.
Түүнчлэн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон ажлынхаа, үйл ажиллагааныхаа гол хэрэглүүрийг сольсондоо талархал илэрхийлж, “Баярлалаа” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан. Тус тоглолтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын брэнд хөгжим үйлдвэрлэдэг "Conn-Selmer" компаниас ирүүлсэн талархлын захидлыг уншиж танилцуулан ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хамт олонд гардуулан өгчээ.
Хүндэтгэлийн тоглолтыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй хүндэт зочдоос гадна иргэд, цэргийн алба хаагчид үзэж сонирхов.


















