Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зочид буудалд архидан согтуурч байсан зөрчлийг илрүүлжээ

Улсын хэмжээнд дэлхий даяар тархаж буй COVID-19 буюу шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зочид буудалд архидан согтуурч байсан зөрчлийг илрүүлжээ
Зочид буудалд архидан согтуурч байсан зөрчлийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд дэлхий даяар тархаж буй COVID-19 буюу шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсээр байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 01-А/54 дүгээр захирамжийн 3 дугаарт Зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглож, үйлчлүүлэгчид гаднаас архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг тухайн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон.

Гэтэл энэхүү үүргийг зөрчсөн тохиолдол 2020 оны гуравдугаар сарын 2-нд гарсныг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж холбогдох арга хэмжээг авч байна. Иргэн танд үүргээ биелүүлж, хариуцлагатай байхыг уриалж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах