Зочид буудалд "ухаалаг" жижүүр туршиж байна
Техник технологийн асар хурдтай хөгжил хүний хийх үйлдлийг илүү хялбарчилж, цаг завыг ч мөн хэмнэх болжээ.
Мэдээллийн алба

Техник технологийн асар хурдтай хөгжил хүний хийх үйлдлийг илүү хялбарчилж, цаг завыг ч мөн хэмнэх болжээ. Тэгвэл техник технологийн хөгжлийг Шведийн нийслэл Стокхолм хотын "Кларион" зочид буудал туршиж байна.
Тус буудлын албаныхан нэгэн ухаалаг үйлчилгээг туршиж байгаа нь "ухаалаг" жижүүр хэмээх үйлчилгээ юм. "Ухаалаг" жижүүр үйлчилгээний ерөнхий ажиллах зарчим нь орчин үеийн ухаалаг гар утаснуудад байдаг ухаалаг хариулагчтай төстэй юм.
Мэдээж технологийн хувьд интернетэд суурилсан байна. Та үйлчилгээг идэвхжүүлэхийн тул Алекса хэмээн дуудаж асаана. Тэгээд л та Алексагаас өөрт хэрэгтэй мэдээллээ асууж, хариулт авч болох юм. Энэхүү "ухаалаг" жижүүр нь зочиндоо такси дуудах, хөгжим сонсгох, цаг агаар, сэрүүлэг болон ойр орчимд байгаа рестораны мэдээллийг өгдөг ухаалаг туслагч юм.
"Кларион" зочид буудал хэд хэдэн өрөөндөө энэхүү үйлчилгээг суурилуулан туршилтаа ажиглаж байгаа юм. Алексаг суурилуулсан нэг өрөөнд нэг хонохын тулд та 388 америк доллар төлөх хэрэгтэй болно.
Одоогийн байдлаар уг үйлчилгээг туршиж байгаа бөгөөд хэрвээ туршилт амжилттай болвол Скандинавын орнуудын зочид буудлуудад байрлуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг туршилтын багийн ахлагч хэлж байгаа юм.


















