Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зогсоолд байрлуулсан автомашинуудын дугуйг санаатайгаар хагалжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 3, 4, 5, 12 дугаар байрны зогсоол дээр байсан есөн автомашины дугуйг 2019 оны 11 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө гэмт этгээдүүд санаатайгаар хагалсан гэх гомдол мэдээлэл ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зогсоолд байрлуулсан автомашинуудын дугуйг санаатайгаар хагалжээ
Зогсоолд байрлуулсан автомашинуудын дугуйг санаатайгаар хагалжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн 3, 4, 5, 12 дугаар байрны зогсоол дээр байсан есөн автомашины дугуйг 2019 оны 11 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө гэмт этгээдүүд санаатайгаар хагалсан гэх гомдол мэдээлэл ирсэн байна. Цагдаагийн алба хаагч шуурхай очин хэргийн газарт ажиллаж, тухайн гэмт хэргийг О, Х нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна.

Иймд иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байх талаар дараах анхааруулгыг өгч байна. Өөрийн амьдарч буй орон сууц, гэр хорооллын бүсэд айл хөршөөрөө нийлж гэрэлтүүлэг, хяналтын камертай болох, тээврийн хэрэгслийг аюулгүй байдал хангасан газарт байрлуулж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Дундговь аймаг дахь цагдаагийн газар

Хуваалцах