Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зогсоолоос автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байшин, гэр хорооллын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг хулгайлсан мөн орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан нийт 6 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг Цагдаагийн алба хаагчид эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зогсоолоос автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Зогсоолоос автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

О, П нарын этгээд бүлэглэн энэ сарын 2-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байшин, гэр хорооллын гадна зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг хулгайлсан мөн орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан нийт 6 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг Цагдаагийн алба хаагчид эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоожээ.

Түүнчлэн иргэд өөрсдийн өмч хөрөнгөө гэрэлтүүлэггүй, камергүй гудамж болон шороон замд байршуулснаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Тиймээс иргэдийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц газар, гарааш болон хяналтын камертай гэрэлтүүлэгтэй газар байршуулах мөн гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж цонхны хаалт, цоож бүрэн цоожлогдож байгааг нягтлан шалгах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Ташрамд дуулгахад, дээрх төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 17.1 дүгээр зүйл, Хулгайлах хэсэгт заасан шийтгэл хүлээдэг.

Тодруулбал, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульд заажээ.

Хуваалцах