Зохиолч Ж.Заяабаатарт туслахыг уриаллаа
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, нэрт сэтгүүлч Ж.Заяабаатар элэгний хорт хавдрын улмаас БНХАУ-ын Хөххотод өндөр өртөгтэй хагалгаа хийлгэх гэж байгаа тул үзэг нэгт уран бүтээлчдээсээ тусламж хүсчээ.
Мэдээллийн алба

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, нэрт сэтгүүлч Ж.Заяабаатар элэгний хорт хавдрын улмаас БНХАУ-ын Хөххотод өндөр өртөгтэй хагалгаа хийлгэх гэж байгаа тул үзэг нэгт уран бүтээлчдээсээ тусламж хүсчээ. Тэрбээр "Омог босоо Хавт Хасар" романаараа уран бүтээлчийн "Алтан Өд" шагналыг 2014 онд хүртэж байсан юм. Тэгвэл эл бүтээлийг худалдан авч эмчилгээнд хандив өргөхийг Монголын зохиолчдын эвлэлээс нийт гишүүд, уншигч, зохиолч, сэтгүүлчдэд хандан уриалж байна. Мөн түүний бүтээлүүдээс “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайханы дуулснаар үзэгчдэд хүрсэн "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг", “Хань” зэрэг дууг нь бид мэдэх билээ.
Хандивын данс:Хаан банк- 5376168776, Худалдаа хөгжлийн банк-465002815


















