Зохиолч, яруу найрагч залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа
Монгол Улсын Соёлын сайдын А/85 дугаар тушаалаар байгуулагдсан Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулж байгаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Соёлын сайдын А/85 дугаар тушаалаар байгуулагдсан Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулж байгаа. Тэгвэл 6 дугаар сарын 30-ны өдөр зохиолч, яруу найрагч залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах хурлыг цахимаар зохион байгуулж, нийт 40 гаруй залуучууд бүртгүүлснээс 20 орчим залуучуудыг нь оролцуулан хуралдуулж, тэргүүлэгчдийн төлөөлөл 13 залуучууд болон дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгож баталгаажууллаа.
Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын А/56 тоот тушаалаар батлагдсан “Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах тухай дүрмийг мөрдлөг болгон ажиллах зохиолч, яруу найрагч залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор Д.Нямдорж сонгогдсон бол дэд даргаар Тагтаа Паблишингийн захирал Б.Баясгалан, Монголын Радиогийн Бодлогын нэвтрүүлгийн албаны редактор, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш, нарийн бичгийн даргаар МУБИС-ийн Багшийн сургуулийн багш Б.Нанжид нар сонгогдлоо.
Хурлаа амжилттай зохион байгуулж тэргүүлэгчдийнхээ төлөөллийг бүрдүүлсэн зохиолч, яруу найрагч залуучуудын зөвлөл нь тэргүүлэгчээр ажиллах залуучуудаа нэмж бүртгэлжүүлэх ажлаа энэ сарын 08-ны өдрийг хүртэл гүйцэтгэхээр болсон байна.


















