Зохиолчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн болно
Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн 20 жилийн ойг угтаж зохиолч, яруу найрагчид болон төгсөгч, оюутнуудынхаа дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн 20 жилийн ойг угтаж зохиолч, яруу найрагчид болон төгсөгч, оюутнуудынхаа дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээн ирэх бямба гарагт болох ба тэмцээнд зохиолч, яруу найрагчид эрэгтэй, эмэгтэй баг бүрдүүлэн бэлтгэлээ базаагаад эхэлжээ.
Сонирхуулахад, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, “Алтан өд” шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Д.Оюундэлгэр, Л.Ганзул зэрэг олон авьяаслаг яруу найрагч, зохиолчид төрөн гарсан байдаг юм.


















