Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Зохиолын тухай зохиол” буюу “Уншихуйд автахуй” ном хэвлэгдэв

Сэтгүүлч, яруу найрагч Балдоржийн Алтанхуягийн уран бүтээлийн найм дахь, шүүмж судлалын анхны ном “Уншихуйд автахуй” бүтээл хэвлэгдлээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зохиолын тухай зохиол” буюу “Уншихуйд автахуй” ном хэвлэгдэв
“Зохиолын тухай зохиол” буюу “Уншихуйд автахуй” ном хэвлэгдэв. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч, яруу найрагч Балдоржийн Алтанхуягийн уран бүтээлийн найм дахь, шүүмж судлалын анхны ном “Уншихуйд автахуй” бүтээл хэвлэгдлээ. Тус бүтээлд Эдгар Аллан По, Хорхэ Луис Борхэс, Ульяам Фолкнер зэрэг гадаадын уран зохиолын шигтгээ болсон зохиолчдын бүтээлээс гадна Д.Нацагдорж, Гүр.Нямдорж, Ц.Буянзаяа зэрэг 40 орчим уран бүтээлчийн зохиолд хийсэн задлан шинжлэл багтжээ.

Уг ном нийт зургаан бүлэгтэй бөгөөд яг одоо ид бичиж, бүтээн туурвиж байгаа монголын уран бүтээлчдийн зохиолд хийсэн задлал, уран сайхны бичвэрүүд багтсанаараа онцлог юм. Түүнчлэн уран сайхны бичвэр, шүүмж судлалын тус ном “зохиолын тухай зохиол” шиг уншигдах шүүмж бичлэгийн хэлбэрийг туршсан маш сонирхолтой бүтээл аж.

Ташрамд дуулгахад, Балдоржийн Алтанхуягийн “Уншихуйд автахуй” номын ерөнхий редактороор Я.Баяраа, техник редактороор Б.Ханджамц, дизайнер, зураачаар С.Батжаргал ажиллаж, хавтасны арын гэрэл зургийг Мө.Баятбаяр “урлаж”, Монсудар хэвлэлийн газар хэвлэжээ.

Хуваалцах