Зохиомлоор үнэ нэмдэг асуудлыг зохицуулахад төр оролцоно
Монгол Улсад бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байдаг шатахууны үнэ нэмэгдээгүй, харин ч буурсан. Мөн цахилгаан, дулааны үнэ ч нэмэгдээгүй. Гэтэл зарим компани иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон талх, нарийн боовны үнийг нэмсэн.
Мэдээллийн алба

ЦАГИЙН ХҮРД: Монгол Улсад бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байдаг шатахууны үнэ нэмэгдээгүй, харин ч буурсан. Мөн цахилгаан, дулааны үнэ ч нэмэгдээгүй. Гэтэл зарим компани иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон талх, нарийн боовны үнийг нэмсэн.
Үндэслэлгүйгээр, зохиомлоор үнэ нэмж байгаа ийм асуудлыг гаргахгүйн тулд анхаарч ажиллана гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.09.08/ Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах үеэрээ хэллээ. Учир нь цар тахлын үед төр аль болох иргэн, аж ахуйн нэгжийн нуруунд ачааны хүндийг үүрүүлэхгүй байх бодлого барьж, дэмжиж ажиллаж байгаа юм. /2020.09.09/


















