Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зохиомол түгжрэл буурчээ

Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, наймдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлсэн юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохиомол түгжрэл буурчээ
Зохиомол түгжрэл буурчээ. Зураг: МҮОНРТ

Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, наймдугаар сарын нэгнээс мөрдөж эхэлсэн.

Журам хэрэгжиж эхэлснээр хурд хэтрүүлэх зөрчил 68 хувиар, гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурчээ.

I эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан, ачиж журамлаж эхэлсэн.

Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасч, зөрчил тоо 40 хувиар буурсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах