Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 39 гишүүнийг баривчиллаа

Нью-Йоркийн цагдаа нар зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 39 гишүүнийг баривчиллаа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 39 гишүүнийг баривчиллаа
Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 39 гишүүнийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Нью-Йоркийн прокурорын газар Америкийн зүүн эргийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн болох 46 хүнд эрүү үүсгээд байна. Үүнтэй холбоотойгоор Холбооны мөрдөх товчхооныхон тэдгээрээс 39 гишүүнийг нь баривчлан хорижээ.

Саатуулагдсан этгээдүүд нь Женовез, Гамбино, Лучече гэх мэт Филадельф дэхь гэмт бүлэглэлийн гишүүд юм байна. Прокурорын газраас мэдээлснээр тэднийг хууль бусаар зэвсэг агуулж байсан, мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан, хүмүүсийг айлган сүрдүүлсэн, галдан шатаасан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм байна. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр нотлогдвол 20 жил хүртэл хоригдох ял авахыг прокуророос мөн мэдэгдсэн байна.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүдийг баривчлах үед олон тооны буу зэвсэг, 30 гаруй мянган доллар бэлнээр илрүүлэн хураагаад байгаа юм байна.

Хуваалцах