Золгүй байдлаар 10 хүн нас барсан байна
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 18-аас 19-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1654 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Мөн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар нас барсан 10 хүн, дээрэмдэх нэг гэмт хэрэг, хулгайлах 10 гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг дөрөв, бусдын биед гэмтэл учруулах хоёр гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 18, осол 20 гарч 22 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.


















