Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Золгүй байдлаар 13 хүн нас баржээ

Энэ сарын 28-29-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 137, зөрчлийн 496 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 46 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Золгүй байдлаар 13 хүн нас баржээ
Золгүй байдлаар 13 хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 28-29-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 137, зөрчлийн 496 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 46 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Эдгээрээс Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 13 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 4, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 19, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг долоо, зам тээврийн хэрэг найм, осол 12 гарч 10 хүн гэмтсэн байна.

Хуваалцах