Золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 28-29-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1626 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 28-29-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1626 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барж, хулгайлах 14, танхайрах 12, булаах гурав, зам тээврийн хэрэг 17, осол ес гарч 18 хүн гэмтжээ.


















