Золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ
Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан бол хулгайлах гэмт хэрэг ес, бусдын биед гэмтэл учруулах нэг гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг найм гарчээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 14-15-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1647 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан бол хулгайлах гэмт хэрэг ес, бусдын биед гэмтэл учруулах нэг гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг найм гарчээ. Мөн зам тээврийн хэрэг долоо, осол 18 гарч найман хүн гэмтсэн байна.


















