Золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ
Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 794 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 794 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг холбогдох цагдаагийн нэгжүүд шалган, 23 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Зөвхөн нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан байна. Мөн булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 12, танхайрах гэмт хэрэг тав, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг 10, осол ес гарч 10 хүн гэмтжээ.


















