Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ

Нэгдүгээр сарын 28-29-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 137, зөрчлийн 1120, согтуугийн 438, Зам тээврийн ослын 350 мэдээлэл бүртгэгдсэн байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ
Золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр сарын 28-29-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 137, зөрчлийн 1120, согтуугийн 438, Зам тээврийн ослын 350 мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 85 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод золгүй байдлаар дөрвөн хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 58, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 2, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 7, осол 8 гарч, 8 хүн гэмтсэн байна.

Хуваалцах