Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Золгүй байдлаар гурван хүн нас баржээ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 27-28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Золгүй байдлаар гурван хүн нас баржээ
Золгүй байдлаар гурван хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 27-28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 33 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг зургаа, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг дөрөв, зам тээврийн хэрэг 15, осол 13 гарч 15 хүн гэмтсэн байна.

Хуваалцах