Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Золгүй байдлаар гурван хүн нас баржээ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 21- 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1366 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Золгүй байдлаар гурван хүн нас баржээ
Золгүй байдлаар гурван хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 21- 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1366 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх нэг гэмт хэрэг, хулгайлах есөн гэмт хэрэг, залилан мэхлэх нэг гэмт хэрэг, танхайрах есөн гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 12, осол 10 гарч 13 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Хуваалцах