Золгүй байдлаар хоёр хүн нас баржээ
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр есдүгээр сарын 8-9-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1639 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр есдүгээр сарын 8-9-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1639 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар нас барсан хоёр хүн, хулгайлах 10 гэмт хэрэг, бусдын биед гэмт учруулах нэг гэмт хэрэг, танхайрах найман гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 15, осол 26 гарч 16 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.


















