Золгүй байдлаар таван хүн нас баржээ
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 13-аас 14-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1209 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Мөн энэ хугацаанд нийслэлд хүнийг санаатай алах нэг гэмт хэрэг, золгүй байдлаар нас барсан таван хүн, хулгайлах гэмт хэрэг 15, танхайрах гэмт хэрэг найм, залилан мэхлэх нэг гэмт хэрэг, зам тээврийн хэрэг хоёр, осол 17 гарч 18 хүн гэмтсэн байна.


















