Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зоонозын мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа

“Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүдийн мэргэжил арга зүйн уулзалт, өдөрлөг”-ийг сургалт, семинар, дадлага, чөлөөт ярилцлагын хүрээнд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зоонозын мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа
Зоонозын мэргэжилтнүүд уулзалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

“Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүдийн мэргэжил арга зүйн уулзалт, өдөрлөг”-ийг сургалт, семинар, дадлага, чөлөөт ярилцлагын хүрээнд зохион байгуулж байна. ЗӨСҮТ-ээс өдөрлөгийн үеэр аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн лабораторийн эмч, лаборант, тархвар судлагч, биологч, ариутгагч зэрэг 140 гаруй мэргэжилтнүүдэд мэргэжлийн ажлын байрны сургалт зохион байгууллаа.

Мөн АШУҮИС-ийн Био Анагаахын сургуулийн багш, Анагаах ухааны доктор Ч.Баттогтох, МУИС-ын биологийн тэнхимийн багш, Биологийн ухааны доктор Н.Батсайхан, ЭМХТ-ийн эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албаны дарга Д.Уранчимэг нар тусгай хөтөлбөрөөр хичээл заалаа.

Сургалтын төгсгөлд нээлттэй ярилцлага болж эмч мэргэжилтнүүд үндэсний төвийн захирал болон мэргэжилтнүүдээс сонирхсон асуудлаар хаириулт авч, харилцан ярилцсан байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах