Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зоонозын өвчин судлалын төвүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийлээ

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн ЗӨСТ-үүдийн зоонозын халдварт өвчний мэргэжлийн тусламж үйлчилгээ, байгалийн голомт хяналт, халдвар хамгаалал, тусламж үйлчилгээний чанар, био аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зоонозын өвчин судлалын төвүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийлээ
Зоонозын өвчин судлалын төвүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийлээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн ЗӨСТ-үүдийн зоонозын халдварт өвчний мэргэжлийн тусламж үйлчилгээ, байгалийн голомт хяналт, халдвар хамгаалал, тусламж үйлчилгээний чанар, био аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийгдлээ. Зөвлөн туслах дэмжлэгт хяналтад ЧХҮДАА-ны дарга Э.Тунгалаг, ЛЛТ-ийн нян судлагч эмч Л.Оргилбаяр, ЭУББТСТ-ийн тархвар судлагч их эмч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 4 хүртэлх хугацаанд ажиллалаа.

Дэмжлэгт хяналтын баг ЗӨСҮТ-ийн Захирлын батлагдсан удирдамжийн хүрээнд төвүүдийн үйл ажиллагааг 11 шалгуур үзүүлэлт боловсруулан хяналт үнэлгээ хийж, заавар зөвлөмж өгснөөс гадна “Зоонозын халдварын үед сорьц дээжлэх, молекул биологийн шинжилгээ”, “Тусламж үйлчилгээний чанар сайжруулах арга хэрэгслэл”, “Хүн амд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулах арга зүй” зэрэг сэдвүүдээр онолын мэдээлэл хийж, кейсс тохиолдлоор ажлын байранд сургалт, дадлага явуулан, харилцан санал бодлоо солилцон хамтран үр дүнтэй ажиллаад ирлээ.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах