Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорчигч тээврийн автобус шатжээ

Өнөө өглөө нийслэлд нийтийн зорчигч тээврийн автобус шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тухай дуудлагыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчигч тээврийн автобус шатжээ
Зорчигч тээврийн автобус шатжээ. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө нийслэлд нийтийн зорчигч тээврийн автобус шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тухай дуудлагыг өглөөний 09:37 цагт ОБЕГ-т өгсөн байна.

Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид дуудлагын дагуу ажиллаж, галыг шуурхай унтраажээ. Гал автобусны мотороос гарсан бөгөөд гал сөнөөгчдийг очихоос өмнө зорчигчид автобуснаас буусан байжээ. Уг автобус нь "НЧБ" ХХК-ийн автобус байжээ. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

Хуваалцах