Зорчигч тээврийн галт тэрэг осолдлоо
Швейцарийн зүүн хэсэгт орших Граубюнден мужийн Тифенкастелийн уулархаг хэсэгт орших төмөр замд 200 орчим зорчигч бүхий суудлын галт тэрэг осолджээ.
Мэдээллийн алба

Швейцарийн зүүн хэсэгт орших Граубюнден мужийн Тифенкастелийн уулархаг хэсэгт орших төмөр замд 200 орчим зорчигч бүхий суудлын галт тэрэг осолджээ. Тасралтгүй үргэлжлэн орсон их хэмжээний бороо орж хөрсний гулгалт үүссэний улмаас галт тэрэг замаасаа гаран, хавцал руу гулсаж унасан ажээ. Орон нутгийн хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар хэд хэдэн вагон хавцлын хэсэг рүү гулсан орсон аж. Аз болоход ослоос үеэр хүний амь нас эрсдээгүй бөгөөд хавцал руу унасан вагонд 10 орчим зорчигч байжээ. Одоогоор 11 хүн бэртэж, таван хүний биеийн байдал хүнд байгаа аж.



.jpg)


















