Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа

Тус сервер нь Монгол Улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа
“Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа. Зураг: МҮОНРТ

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингхийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү уулзалтын үеэр БНЭУ-ын Хилийн аюулгүй байдлын хүчнээс “Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем”-ийн сервер хандивлалаа. Тус сервер нь Монгол Улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингх уулзалтын үеэр Хил хамгаалах байгууллагын алба хаагчдыг цаашид БНЭУ-д сургах, ялангуяа англи хэл, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлд сургах талаар хамтран ажиллахаа мэдэгдэж, ХХЕГ-ын “Шуурхай удирдлагын төвийг өргөжүүлэх төсөл”-ийг цаашид идэвхтэйгээр дэмжин ажиллахаа илэрхийлэвгэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах