Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорчигч тээврийн хоёр агаарын хөлөг газардаад байна

Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт “Чингис хаан" нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчигч тээврийн хоёр агаарын хөлөг газардаад байна
Зорчигч тээврийн хоёр агаарын хөлөг газардаад байна. Зураг: МҮОНРТ

Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт “Чингис хаан" нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан хүүхэд 3, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед дөрвөн алба хаагч ажиллалаа.

Өнөөдөр мөн 08:24 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг газардаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах