Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ

Нийслэлийн нийтийн тээврийн ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байна. Зам тээврийн яам, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хооронд

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ
"Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн тээврийн ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байна. Зам тээврийн яам, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын тарифын хэлэлцээрийг 2 жилийн өмнө хийж байжээ. Тус хэлэлцээрт жолооч, кондукторуудын 1 цагийн хөдөлмөрт хамгийн багадаа 4000 төгрөг байхаар тооцжээ. Мөн жолооч кондукторуудын дундаж цалин 700-800 мянган төгрөг байх ёстой ч бодит байдал дээр 350-400 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. Гэтэл өнөөдрийг хүртэл тус хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас энэхүү ажил хаялтыг зарлажээ.

Төрийн өмчит Нийтийн тээврийн компанийн ажилчид ажил хаясан асуудлаар "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн удирдлагууд болон Нийслэлийн холбогдох албаны хүмүүс өнөөдөр 13:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд мэдээлэл хийх гэж байна.

Энэ талаар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагч С.Золбаярын яриаг хүргэе.

Хуваалцах