Зорчигчдын гээсэн эд зүйлсийг хүлээлгэн өгч байна
Дээрх илрүүлсэн эд зүйлсэд зорчигчийн гар цүнх, гадаад паспорт, гар утас, үнэт эдлэл, багагүй хэмжээний мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлс байжээ. Цаашид хилийн боомтын аюулгүй байдлыг хангахын тулд нэн тэргүүнд зорчигчийн аюулгүй байдалд тавих анхаарлаа сайжруулах шаардлага тулгарч байна.
Мэдээллийн алба

Хил хамгаалах ерөнхий газраас “Буянт-Ухаа” Олон улсын агаарын замын боомтын хяналтын бүсэд зургаа болон долдугаар сард зорчигчдын мартсан, хаяж үрэгдүүлсэн эд зүйлсийг боомтын журамд хяналт тавих манаа үзлэг хийх явцдаа илрүүллээ. Уг эд зүйлсийг зохих журмын дагуу эздэд нь хүлээлгэн өгч тэдэнд учирч болох болзошгүй эрсдэл, эд материалын хохирлоос урьдчилан сэргийлж ажиллаж байна. Дээрх илрүүлсэн эд зүйлсэд зорчигчийн гар цүнх, гадаад паспорт, гар утас, үнэт эдлэл, багагүй хэмжээний мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлс байжээ. Цаашид хилийн боомтын аюулгүй байдлыг хангахын тулд нэн тэргүүнд зорчигчийн аюулгүй байдалд тавих анхаарлаа сайжруулах шаардлага тулгарч байна.


















