Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт орсон өөрчлөлтийг танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар Төмөр зам ХНН-ээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт орсон өөрчлөлтийг танилцууллаа.

Үүнд:


1. Эрдэнэт:

  • Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.

  • Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.


2. Сүхбаатар:

  • Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.

  • Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.

  • Дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.


3. Дархан:

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.

  • Дархан-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20, 06:15 цагт ирнэ.


Хуваалцах