Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ
Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Жолооч зорчих хэсгийн хоёр эгнээтэй замын нэг эгнээг хааж, тээврийн хэрэгслээ байршуулан зогсоосноор

-Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулна

-Зам тээврийн осол гарах эрсдэлийг бий болгоно

-Уулзварын нэвтрүүлэх чадварыг бууруулж, замын ачаалал, түгжрэлийг нэмэгдүүлнэ

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчсөнд тооцогдоно

“Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн хяналтын камер болон автоматжуулсан системээр дээрх зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагад мэдээлэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, соёлтой хариуцлагатай хөдөлгөөнд оролцъё гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Хуваалцах