Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Зориг” сангийн тэргүүн С.Оюун Азийн сангийн манлайлагчаар тодорлоо

дээрх шагналыг өнгөрсөн жил НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүүн хүртэж байсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зориг” сангийн тэргүүн С.Оюун Азийн сангийн манлайлагчаар тодорлоо
“Зориг” сангийн тэргүүн С.Оюун Азийн сангийн манлайлагчаар тодорлоо. Зураг: МҮОНРТ

Ази тивийн манлайлагчдыг тодруулах зорилготой зохион байгуулагддаг Чан Лин Тиенний нэрэмжит Азийн сангийн манлайлагчийн шагналыг “Зориг” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Оюунд олгожээ. Түүний дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Азийн сангийн манлайлагчийн шагналыг энэ сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотноо гардуулсан байна.

Сонирхуулахад, дээрх шагналыг өнгөрсөн жил НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүүн хүртэж байсан юм.

Хуваалцах