Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зоригт иргэн шагнал хүртлээ

Иргэн С.Батбилэг “Миний өчүүхэн зоригийг үнэлэн хүндэт иргэн болгож байгаад баяртай байна. Онцгой байдлын хэлтэс энэ үед маш хурдан ирсэн. Тэдний хичээл зүтгэлийг ч энд дурдах нь зөв” гэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зоригт иргэн шагнал хүртлээ
Зоригт иргэн шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Хөх монгол чацаргана” ХХК-нийн дөрвөн га чацарганын талбайд гарсан түймрийг эр зориг гарган, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн унтраасан Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэн С.Батбилэгийг өнөөдөр дүүргийн хүндэт тэмдгээр шагнасныг Засаг дарга М.Гончигжав гардууллаа. Засаг дарга “Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшгийн өмнө иргэн хүн эр зориг гарган зогсож чадсанд гүнээ талархаж байна. Энэхүү галыг тухайн үед нь зогсоогоогүй бол асар их хэмжээний хохирол учрах байсан. Онцгой байдлын хэлтсийг очих хүртэл бүхий л арга хэмжээг авч, галыг унтрааж чадсан таны гавьяаг дүүрэг үнэлж байна” гэсэн бол иргэн С.Батбилэг “Миний өчүүхэн зоригийг үнэлэн хүндэт иргэн болгож байгаад баяртай байна. Онцгой байдлын хэлтэс энэ үед маш хурдан ирсэн. Тэдний хичээл зүтгэлийг ч энд дурдах нь зөв” гэлээ.

Хуваалцах