Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорилтот бүлэгт хөнгөлөлт үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлэжээ

Сүүлийн 3 жилд зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээнд 13 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорилтот бүлэгт хөнгөлөлт үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлэжээ
Зорилтот бүлэгт хөнгөлөлт үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг сүүлийн 3 жилд зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээнд 13 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэжээ. Түүнчлэн нийгтийн халамжийн тэтгэвэр тэтгэмжээс гадна зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд орон нутгийн төсвөөс 2013-2015 онд нийт 26.9 сая төгрөг зарцууллаа.

Ахмадын байгууллагыг түшиглэн чийрэгжүүлэлтийн танхим байгуулж, түүнд 14 нэр төрлийн 32 ширхэг тоног төхөөрөмж суурилуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан нийгмийн эрүүл мэндийн төв, сэргээн засах кабинет, ортопедийн тасгийг нээн үйл ажиллагааг нь тогтмолжуулсны зэрэгцээ тэдэнд хандсан сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал шийдэгдлээ.

Хуваалцах