Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зорилтот бүлгийн хүүхдүүд ногоон бүсийн зусланд амарна

Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зорилтот бүлгийн хүүхдүүд ногоон бүсийн зусланд амарна
Зорилтот бүлгийн хүүхдүүд ногоон бүсийн зусланд амарна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдийг 50 сая төгрөгөөр нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшууллаа. Уг эрхийн бичгийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай гардуулав.

Эдгээр 400 хүүхэд нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд хүүхдүүдийг тухайн дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг эрсдлийн түвшин тогтоох программаас сонгон авсан юм. Хүүхдүүдийг энэ сарын 30–ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн 11 зусланд амраах ажлыг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах