Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зориулалтын гүүр, гарцаар зорчихыг анхаарууллаа

Гол гатлахдаа зориулалтын гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зориулалтын гүүр, гарцаар зорчихыг анхаарууллаа
Зориулалтын гүүр, гарцаар зорчихыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Гол гатлахдаа зориулалтын гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ жил гол, нуур цөөрөмд живж амь насаа алдсан 99 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд л гэхэд Дорнод аймагт хоёр иргэн нуурын усанд живсэн гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн.

Усны осол зөвхөн зуны улиралд гардаггүй. Голын ус зайрмагтсан байхад иргэд дээгүүр нь явснаас цөмөрч амь насаараа хохирдог. Тиймээс гол гатлахдаа зориулалтын гүүр, гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уур хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа анхааруулж байна.

Хуваалцах