Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗТХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл оны шилдгээр шалгарав

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгаруулах журам”-ын дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗТХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл оны шилдгээр шалгарав
ЗТХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл оны шилдгээр шалгарав. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгаруулах журам”-ын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр 2021 онд салбартаа мөн орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан шилдгүүдийг шалгарууллаа.

Үүнд:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр сайн ажилласан шилдэг дэд зөвлөлөөр Зам,тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөл

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг

- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөлөөр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл

- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаар “Мишээл групп” ХХК

- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллагаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Логоо” ХХК-ийн Eguur.mn сайт

- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар СтеппеАрена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллагаар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага тус тус шалгарлаа.

Хуваалцах