Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЗТЯ болон ИНЕГ-т талархлаа илэрхийллээ

ИНЕГ-аас Улаанбаатар-Доной чиглэлд шууд нисэх агаарын замыг нээснээр зөвхөн “Хүннү Эйр” компани гэхэд л сүүлийн гуравхан сарын хугацаанд нийтдээ 42 удаагийн нислэг үйлдэж, давхардсан тоогоор нийтдээ 4586 зорчигч тээвэрлэжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЗТЯ болон ИНЕГ-т талархлаа илэрхийллээ
ЗТЯ болон ИНЕГ-т талархлаа илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

ИНЕГ-аас Улаанбаатар-Доной чиглэлд шууд нисэх агаарын замыг нээснээр зөвхөн “Хүннү Эйр” компани гэхэд л сүүлийн гуравхан сарын хугацаанд нийтдээ 42 удаагийн нислэг үйлдэж, давхардсан тоогоор нийтдээ 4586 зорчигч тээвэрлэжээ.

Ингэхдээ нислэгийн 6 цаг 18 минут, 3780 кг түлш хэмнэсэн тооцоог гаргасан байна. Зам, тээврийн яам болон ИНЕГ-аас гаргасан энэхүү шийдвэр нь эдийн засаг, экологийн төдийгүй, зорчигч үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж “Хүннү Эйр” компаниас Зам, тээврийн яам болон ИНЕГ-ын удирдлагуудад талархлаа илэрхийлсэн байна.

Энэхүү ажил нь төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм.

Түлхүүр үг:ЗТЯ болон ИНЕГ-т талархлаа илэрхийллээ
Хуваалцах