Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зудад нэрвэгдсэн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлж байна

Хурлын үеэр 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар аймгийн зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх чиглэл авсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зудад нэрвэгдсэн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлж байна
Зудад нэрвэгдсэн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлж байна. Зураг: МҮОНРТ

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2023-2024 оны өвөл төмөр болон цагаан зудтай байгаа 19 аймаг, 1 дүүргийн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлж эхэллээ. Тусламж хүргэх ажлын хэсгийн уулзалт 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цахимаар боллоо.

Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг, Монголын улаан загалмай ниймгэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар оролцов.

Хурлын үеэр 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар аймгийн зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх чиглэл авсан юм.

Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

Хуваалцах