Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуданд өртсөн малчдад НҮБ-аас тусламж илгээв

Иймд хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-аас дээрх тусламжийг хүргэхээр болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуданд өртсөн малчдад НҮБ-аас тусламж илгээв
Зуданд өртсөн малчдад НҮБ-аас тусламж илгээв. Зураг: МҮОНРТ

Монгол дахь НҮБ “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сангаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан хүнс, тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйн багцыг багтаасан тусламжийг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв.

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зуданд өртөж, өвлийг зутруухан давсан. Үүнээс 100-аас доош тооны малтай 11 800 өрхийн байдал хүнд хэвээр байна. Иймд хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-аас дээрх тусламжийг хүргэхээр болов.

Хуваалцах