Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зуданд зутраагүй малчин

“Зузаан тарга зудын хуяг“ гэсэн дээдсийн үг санаанд бууж байна. Малын тарга хүч, малчны ажилсаг чанарыг шалгах дээд шалгуур нь “Зуд гуай” юм байна.

П.
П.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуданд зутраагүй малчин
Зуданд зутраагүй малчин. Зураг: МҮОНРТ

Малчин С.Гомбынх Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Хэрвийн хондлой гэдэг газар тарган сайхан өвөлжиж байна. С.Гомбынх 197О-аад оны үеийн илгээлтийн эзэд. Гурван хүүгээ малчин болгосон тэрээр зургаан туслах малчинтай. Зууханд чихсэн хуурай хөрзөнд отрын гэр халуу дүүгж, гэрийн эзэн С.Гомбо ярьж байна.

“Одоо бүтэн сар тэжээх тэжээл байна. Отор сайн хийсэн болохоор зовоод байх юм алга. Зун, намартаа отрын майханд онгож гандаж явсны олз одоо л гардаг юм” гэж Улсын сайн малчин С.Гомбо ярина билээ. Хааяагүй л нэвсгэр цагаан цас, тачигнасан хүйтэн жавар. Энэ их зуд ганцхан С.Гомбын хотыг тойрлоо гэж үү.

Мал нь царигтай, малчид нь өнгөтэй, ууган төлийнхөө дууг сонсох гэж яарч сууна тэд. Бас болоогүй ээ “Та нар тэр таван бүлээн зүс, таван уяхан эрдэнэ гэсэн төлийн дуугаа дуул” гэж шалж байна. Тэгснээ өөрөө аялж эхэллээ. Цэвэр цэмцгэр хот, хороо, тэвхийтэл хураасан аргал хөрзөн... Өвсний хашаанаас хүчит тэжээл, ногоон өвсний үнэр ханхийх нь халуун намраараа байгаагийн шинж.

“Зузаан тарга зудын хуяг“ гэсэн дээдсийн үг санаанд бууж байна. Малын тарга хүч, малчны ажилсаг чанарыг шалгах дээд шалгуур нь “Зуд гуай” юм байна.

Хуваалцах