Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна

Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарчээ.

Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан ч бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.

Хуваалцах