Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатай

Түүнчлэн зудын гамшгаас үүсэх хохирлын хэмжээ эдийн засгийн дундаж үнэлгээгээр 2016 онд 18 тэрбум төгрөгт, 2024 онд 1.4 орчим их наяд төгрөгт хүрчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатай
Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Сүүлийн 70 гаруй жилд манай оронд 13 удаагийн зудын улмаас 45 сая толгой мал хорогдсон байна.

2010 онд нийт малын 20 гаруй хувь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 30 гаруй мянган малчин өрх нийт малынхаа тал хувийг алдаж байжээ.

Түүнчлэн зудын гамшгаас үүсэх хохирлын хэмжээ эдийн засгийн дундаж үнэлгээгээр 2016 онд 18 тэрбум төгрөгт, 2024 онд 1.4 орчим их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм.

“Үндэсний давхар даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант ингэж ярилаа.

Mongolian National Radio · Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог улам сайжруулах шаардлагатай

Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцэхээр дэмжсэн.

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд хөдөө орон нутаг, тойрогтоо ажиллаж, энэ хуулийн төслийг малчдад танилцуулан, тэдний санал бодлыг сонсохоор төлөвлөж байна.

Хуваалцах