Зөгийд хатгуулсан иргэдийн тоо өссөөр байна
БНХАУ-д зөгийд хатгуулж нас барах, гэмтэх хүмүүсийн тоо урьд байгаагүйгээр өсөх хандлагтай байна.
Мэдээллийн алба

БНХАУ-д зөгийд хатгуулж нас барах, гэмтэх хүмүүсийн тоо урьд байгаагүйгээр өсөх хандлагатай байна.
Сүүлийн гурван сарын хугацаанд Шаньси мужид 42 хүн аварга зөгийд хатгуулж цаг бусаар нас баржээ. Арваад хоногийн өмнө 1600 хүн зөгийд хатгуулсан тоо баримтыг эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Харин өнөөдрийн байдлаар 200 гаруй "хохирогч" орон нутгийн эмнэлэгт хэвтэж хор гадагшлуулах эмчилгээ хийлгэж байна.
Түүнчлэн орон сууцны хороололд буй зөгийн үүрнүүдийг устгуулахаар мужийн гал сөнөөгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дайчлан хөдөлгөжээ.



















