Зөгийн аж ахуй нь хүний оролцоогүйгээр байгалийн тэнцвэрт эко-системийг бүрдүүлдэг
Тоосонцор нь хүнсний аюулгүй байдалд шууд хувь нэмэр оруулаад зогсохгүй биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мэдээллийн алба

Тоосжилт гэдэг нь манай гарагийн эко-системийн оршин тогтнох үндэс юм. Зэрлэг цэцэг, ургамлын төрөл зүйлийн 90 орчим хувь, хүнсний ургамлын 75 хувь, дэлхийн хөдөө аж ахуйн талбайн 35 хувь нь тоосжилтоос бүрэн хамаардаг. Тоосонцор нь хүнсний аюулгүй байдалд шууд хувь нэмэр оруулаад зогсохгүй биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бид бүгд тоос хүртэгчдээс шууд хамааралтай тул тэдгээрийн бууралтыг хянах, биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоох нь өнөөдрийн дэлхий нийтэд шийдвэрлэх нэн чухал асуудлын нэг болоод байна. Эрвээхэй, сарьсан багваахай, зөгий болон бусад тоос хүртэгчид хүний үйл ажиллагаанаас улбаатай аюул заналхийлэлд өртөх нь улам бүр нэмэгдсээр байгааг сүүлийн үеийн судалгаа тод харуулж байна.
Тоос хүртэгчдийн ач холбогдол, тулгарч буй аюул, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг сурталчлах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн зөгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Дэлхийн хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэх, хөгжиж буй орнуудын хүнсний дутагдлыг арилгахад ихээхэн хувь нэмэр оруулах, зөгий болон бусад тоос хүртэгчдийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг бэхжүүлэх зорилготойгоор 4 дэх удаагийн Дэлхийн зөгийн өдрийг зохион байгуулсан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















