Зөгийн бал нийлүүлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дотоодын зах зээл дээр худалдаалж байгаа зөгийн балны чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дотоодын зах зээл дээр худалдаалж байгаа зөгийн балны чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтад зөгийн бал импортлогч “Тэнгэр”, “Грийн сити”, “Газар шим”, “Дөрвөн өлзий” зэрэг олон компани хамрагджээ. Шалгалтаар зөгийн балны тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх заавар, хэмжээ, тоо ширхэг, цувралын дугаар, хадгалалт, хориглох заалтыг тусгаагүй зөрчлүүд илэрчээ. Тиймээс дээрх дөрвөн компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.


















