Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөгийн балтай ус хамгийн ач тустай

Зөгийн бал бол нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм. Хэрэв өглөө бүр өлөн элгэн дээрээ ганц аяга зөгийн балтай бүлээн ус ууж заншвал таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай гэнэ. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлье.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөгийн балтай ус хамгийн ач тустай
Зөгийн балтай ус хамгийн ач тустай. Зураг: МҮОНРТ

Зөгийн бал бол нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм. Хэрэв өглөө бүр өлөн элгэн дээрээ ганц аяга зөгийн балтай бүлээн ус ууж заншвал таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай гэнэ. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлье.

Элэг цөсний үрэвслийг намдаана. Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана.
Амны хөндийг цэвэрлэж, шүд цайруулна. Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ.
Хоол боловсруулалтыг сайжруулна. Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдана.
Судасны хатууралт. Сонгины шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй.
Өтгөн хатахад тустай. Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж заншвал зохилтой.

Хуваалцах