Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 5 багшийг Энэтхэгт сургана

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 5 багшийг Энэтхэгт сургана
"Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 5 багшийг Энэтхэгт сургана. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний нэг болох “Зөгийн үүр” хөтөлбөр нь иргэд, төрийн албан хаагчдыг гадаадад суралцуулан эргээд орон нутагтаа 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллуулж тухайн салбарыг хөгжүүлэх явдал юм. Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажлуудын эхлэл болгож Даланзадгад, Цогтцэций сумдын ЕБС-ийн англи хэлний 5 багшийг Энэтхэг улсад 6 сарын хугацаатай суралцуулахаар боллоо. Багш нарт батламжийг нь гардуулан өгөөд байна.

Замын зардал, сургалтын төлбөрийг 100 хувь аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцаж буй бөгөөд суралцах хугацаанд багш нарын цалинг бүрэн тооцож олгохоор болсон байна. Суралцахад тулгамдах бэрхшээл асуудлыг цогцоор нь шийдвэрлэжээ.

Хуваалцах